Women's Leadership Training Manual

Mongolian

pdf (4.4MB)

Download

Women's Leadership Training Manual

November 25, 2015

Бээжин хотод 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн 4 дэх чуулга уулзалтаас улс орнууд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн бөгөөд түүнээс хойш эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр засгийн газруудын авсан арга хэмжээний үр дүнд үндэсний түвшинд тодорхой ахиц гарчээ. Тэр үед парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл дөнгөж 11 хувь байсан бол 2015 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 22.1 хувь болж өсчээ. Монгол Улсын хувьд УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 14.5 хувь болж нэмэгдсэн ч Мянганы хөгжлийн зорилт болон олон улсын дундаж үзүүлэлтэд хүрээгүй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн 361 ИТХ-д нийт 8000 гаруй төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаагийн 27.3 хувь нь буюу 2200 гаруй нь эмэгтэй төлөөлөгч байна. Орон нутгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2008 оны сонгуультай харьцуулахад буурах хандлагатай байгаа юм.