Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг болон тогтвортой хөгжлийн зорилго хоорондын уялдаа, тойм шинжилгээ: ҮР ДҮН, ДҮГНЭЛТ, САНАЛ ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг болон тогтвортой хөгжлийн зорилго хоорондын уялдаа, тойм шинжилгээ: Үр дүн, дүгнэлт, санал зөвлөмж

pdf (2.4MB)

Download

Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг болон тогтвортой хөгжлийн зорилго хоорондын уялдаа, тойм шинжилгээ: ҮР ДҮН, ДҮГНЭЛТ, САНАЛ ЗӨВЛӨМЖ

June 25, 2021

Монгол Улсын Засгийн газар тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-д чухал ач холбогдол өгч, санаачилгатай ажиллаж, тодорхой алхамуудыг авсаар ирлээ. Монгол Улсын Их хурал 2016 оны 2 дугаар сард тогтвортой хөгжлийн тодорхой тооны зорилго, зорилтыг агуулсан, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг баталсан. Бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт шинжилгээний тогтолцоог илүү боловсронгуй болгох үүднээс Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр МУ-ын Их хурал батлаад байна. Шинэчлэгдсэн хууль эрхзүйн хүрээнд Монгол Улсын Их Хурал хөгжлийн стратегийн чиглэлүүдийг шинэчлэн тодорхойлж, 2050 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болох Алсын харааг баталсан. Эл урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт үндэслэж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг мөн тус тус боловсруулан батлуулаад байна. Уялдааны шинжилгээний гол зорилго нь 2020 онд шинээр батлагдсан дээр дурдсан урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг буюу Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын баримт бичгийн I үе шат, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон тогтвортой хөгжлийн зорилго хоорондын зорилт, шалгуур үзүүлэлтүүдийн уялдааг тодорхойлоход оршино. Уялдааны шинжилгээг хийснээр хөгжлийн бодлого төлөвлөлтөд анализ хийж, анхаарах асуудлыг тодорхойлж, төлөвлөлтийн зөрүүг арилгах, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулахад чухал ач холбогдолтой. Эдгээр сонгож авсан Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн тухайд, тэдгээр нь тогтвортой хөгжлийн зорилготой зорилтын хувьд сайн уялдаатай, харин тэдгээрийн шалгуур үзүүлэлтүүд хоорондоо хангалтгүй уялдаатай байна
Regions and Countries