Монгол Улс
Байгалийн нөөцийн тогтвортой менежмент ба биологийн олон янз байдал
Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны урт хугацааны тогтвортой хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдэд байгалийн нөөцийн тогтвортой менежмент ба биологийн олон янз байдлын хамгаалал багтдаг. Өргөн уудам нутаг, олон төрлийн экосистем бүхий Монгол орны байгалийн баялаг нь малчид, хөдөө орон нутгийн ард иргэд, хотын хүн ам зэрэг олон сая хүний амьжиргаанд чухал дэмжлэг үзүүлдэг. Харин бэлчээрийн даацийн хэтрүүлсэн ашиглалт, ойн хомсдол, уул уурхай гэх тогтворгүй үйл ажиллагаанууд нь Монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, ард иргэд болон байгаль орчныг эрсдэлд оруулж байна.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь Монгол орны байгалийн нөөцийн тогтвортой менежмент ба биологийн олон янз байдлыг хамгаалах ажилд чухал дэмжлэг үзүүлдэг. НҮБХХ нь хөтөлбөр, санаачлагуудаараа дамжуулан орон нутгийн ард иргэд болон засгийн газарт байгалийн баялгийг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг дэмжих тогтвортой бодлого, үйл ажиллагааг боловсруулан, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Мөн, НҮБХХ нь байгууллагын чадавхыг бэхжүүлэх, байгалийн нөөцийн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсийн ач холбогдлын талаарх ойлголтыг сонирхогч талууд, тэр дундаа бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн оролцогчид, иргэний нийгмийн байгууллагуудын дунд нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг.
НҮБХХ нь Монгол орны нөөц баялгийн тогтвортой, зүй зохистой ашиглалтыг хянадаг ба тогтвортой үйл ажиллагааг дэмжих замаар хүн амын эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчны тогтвортой байдалд чухал хувь нэмэр үзүүлж, цаашлаад экосистемийн биологийн олон янз байдал болон экологийн бүрэн бүтэн байдлын хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.