Монгол Улс
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сайн Дурын Байгууллага
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сайн Дурын Байгууллага (НҮБСДБ) нь дэлхий даяар сайн дурын үйл ажиллагааны хөтөлбөрүүдээрээ дамжуулан энх тайван болон хөгжилд хувь нэмрээ оруулдаг НҮБ-ын нэгэн агентлаг юм. Сайн дурын үйл ажиллагаа бол хөгжлийн сорилтуудыг даван туулахад хүмүүсийг оролцуулах хүчирхэг хэрэгсэл бөгөөд хөгжлийн хурд болон мөн чанарыг хувьсган өөрчлөх чадалтай байдаг. Сайн дурын үйл ажиллагаа нь итгэлцэл, эв нэгдэл, харилцан солилцоог бэхжүүлж, оролцох боломжийг зорилготойгоор үүсгэснээр нийт нийгэмд ч, хувь хүмүүст ч үр өгөөжөө өгдөг. НҮБСДБ нь сайн дурынхны үнэ цэнийг өсгөж, түншлэлээр дамжуулан хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажилд сайн дурын үйл ажиллагааг шингээж, НҮБ-ын туршлагатай сайн дурынхан төдийгүй дэлхий даяар олон олон, онцлог ялгаатай сайн дурынхныг нэгтгэснээр энх тайван хийгээд хөгжилд хувь нэмрээ оруулдаг.
НҮБСДБ мөн сайн дурын үйл ажиллагааг түгээмэл, бүх нийтийг хамруулсан байдлаар хүлээн авч, олон янзын онцлогт байдлыг нь хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ оршин тогтнох суурь нь болсон чөлөөт хүсэл, зориулалт, оролцоо, эв нэгдэл гэсэн үнэт зүйлсийг нь дээдэлдэг. Монгол дахь НҮБСДБ нь үндэсний сайн дурын үйл ажиллагааны байгууллагуудын янз бүрийн оролцогч талуудтай түншлэл үүсгэж, түүнийгээ бэхжүүлэх замаар НҮБ-ын агентлагуудын үйл ажиллагааны цар хүрээг тэлэх үүрэг гүйцэтгэдэг. Сайн дурын үйл ажиллагаа бол иргэдийн идэвхтэй оролцооны амин сүнс бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудын эх үндэс юм. Ийм учраас НҮБСДБ нь Монгол улсад нийтийг хамруулсан, хүн-төвт хөгжлийн үйл явцад сайн дурын үйл ажиллагааг нэмэгдүүлж, бэхжүүлж, иргэдийн оролцоог нээлттэй байлгадаг ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
НҮБСДБ-ын дэмжих үйл ажиллагаануудаас дурдвал:
- Үндэсний бодлого, зохицуулалт, төсөв, хөтөлбөр болон институтийн ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө үндэсний чадавхыг нэмэгдүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх;
- Сайн дурын үйл ажиллагаа болон иргэдийн оролцооны талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлж, сурталчлан дэмжиж ажиллах; мөн
- Жил бүрийн 12-р сарын 5-нд тохиодог Олон Улсын Сайн Дурынхны Өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг манлайлж, Монгол дахь сайн дурын үйл ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг болно.
НҮБСДБ-ын дэмжих үйл ажиллагаануудын хамрах хүрээ нь үндэсний бодлого, зохицуулалт, төсөв, хөтөлбөр болон институтийн ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө үндэсний чадавхыг нэмэгдүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх; сайн дурын үйл ажиллагаа болон иргэдийн оролцооны талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлж, сурталчлан дэмжиж ажиллах зэргээр хязгаарлагдахгүй болно. НҮБСДБ нь Монгол дахь сайн дурын үйл ажиллагааны байгууллагуудтай хамтран жил бүрийн 12-р сарын 5-нд тохиодог Олон Улсын Сайн Дурынхны Өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг манлайлан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочилно уу: https://www.unv.org/