UNDP-Mongolia-2019_sustainable_cashmere_18.jpg

Монголын Тогтвортой Ноолуурын Платформ

Төслийн танилцуулга 

Монголын Тогтвортой Ноолуурын Платформ (МТНП) нь салбарын оролцогч талуудын хамтын манлайлал бүхий үндэсний хэмжээний хамтын ажиллагааг хангах механизм юм. МТНП нь ноолуурын салбарт тулгарч буй гол сорилтуудыг цогцоор нь шийдвэрлэх стратегийг баримталж ажилладаг.Тогтвортой ноолуурын салбарын хамтын хөтөлбөрийг боловсруулах зорилгоор салбарын олон оролцогч талуудтай хамтарч ажиллахыг зорьдог. 

Монголын тогтвортой ноолуурын хамтын хөтөлбөрийг боловсруулах тухай анхны хэлэлцүүлэг 2019 оны 1 сард буюу НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Тогтвортой ноолуурын өртгийн сүлжээ” туршилтын төслийн ажлын хүрээнд эхэлсэн. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монголын болон олон улсын гол оролцогч талуудтай хэд хэдэн удаагийн албан болон албан бус уулзалтуудыг зохион байгуулж, дараах хоёр судалгааг хийсэн: 

  1. Нийлүүлэгч талын судалгаа - Монгол улсад хэрэгжиж буй тогтвортой ноолуурын санаачилгуудын харьцуулсан судалгаа (Мал амьтны эрүүл мэндтэй холбоотой Ногоон алт төсөл, Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл, Азийн хөгжлийн банк, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид байгууллага болон НҮБХХ) 
  2. Худалдан авагч талын судалгаа - Тогтвортой ноолуурын худалдан авагч талын буюу брендүүд, хувийн хэвшлээс ярилцлага авч гол худалдан авагчдын шаардлага, хэрэгцээг тодорхойлсон эрэлтийн судалгаа

Дээрх хоёр судалгаа тус бүрийн үр дүн салбарт тулгарч буй гол сорилтуудыг системтэйгээр шийдвэрлэхийн тулд олон талт хамтын ажиллагааны үр дүнтэй механизмыг бий болгох шаардлагатайг харуулсан. 

2019 оны 6 сарын 12-нд НҮБХХ нь Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид байгууллага болон Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамтай хамтран Улаанбаатар хотод “Олон талт хамтын ажиллагаагаар системийн өөрчлөлтийг бий болгох нь” сэдэвт 1 өдрийн конференц зохион байгуулсан.  Засгийн газар, хөгжлийн байгууллагууд, салбарын холбоод, гадаад дотоодын нийлүүлэлтийн сүлжээний оролцогчид болон малчдын төлөөлөл зэрэг 100 гаруй оролцогч оролцсон. 

Оролцогчид ирээдүйн ашиг сонирхолтой нь уялдах нэн тэргүүний сэдвүүдийг тодорхойлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тогтвортой ноолуурын олон талын оролцоог хангах платформын замын зураглалыг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Монгол улсын ноолуурын салбарт оролцогч талуудын өнөөгийн хүчин чармайлтыг түргэтгэх замаар Монгол Улсыг тогтвортой ноолуурын тэргүүлэгч үйлдвэрлэгч орон болгох, Монгол Улсын Засгийн Газарт ноолуурын хөтөлбөрийг тогтвортой ноолуур руу чиглүүлэн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, үндэсний хэмжээний хамтын хөтөлбөр, үйл ажиллагааны шилдэг механизмыг хамтран тодорхойлох тэргүүлэх чиглэлийг талууд хамтран тодорхойлов.

Төслийн зорилго

Энэхүү Платформын зорилго нь Монгол улсад ноолуурын үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бат бэх, уялдаа холбоо бүхий эрх зүйн ба институцийн тогтолцоог бүрдүүлэхийн сацуу салбарын өнөөгийн хүчин чармайлтыг дараачийн түвшинд гаргах түншлэл, зохистой хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг бий болгож, ноолуурын тогтвортой үйлдвэрлэлээр Монгол улсыг дэлхийд тэргүүлэгч орон болгоход оршино. 

Платформын үндсэн 4 зорилго: 

  • Монголын ноолуурын тогтвортой байдлыг хязгаарлагч суурь шалтгаануудыг арилгах хамтын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
  • Монголын ноолуурын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бат бэх, уялдаа холбоо бүхий хууль эрх зүй ба институцийн бүтцийг бий болгохын тулд засгийн газартай хамтран ажиллах
  • Монгол Улсад ноолуурын үйлдвэрлэл, боловсруулалтын тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтыг дараачийн түвшинд гаргах хамтын ажиллагаа, зохистой хөрөнгө оруулалтыг бий болгох
  • Монгол улсыг Тогтвортой ноолуураар дэлхийд тэргүүлэгч орон болгох

Хүлээгдэж буй үр дүн 

Монголын Тогтвортой Ноолуурын Платформ нь хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх замаар хамтын зорилгод хүрэхийн тулд олон түвшний, олон талт хэлэлцүүлэг, яриа хэлэлцээ, уулзалт, зөвшилцөл өрнүүлж, зөвшилцөлд тулгуурлан хамтын зорилгод хүрэх талбар юм.

Бүтэц зохион байгуулалт

Монголын Тогтвортой Ноолуурын Платформ нь хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх замаар хамтын зорилгод хүрэхийн тулд олон түвшний, олон талт хэлэлцүүлэг, яриа хэлэлцээ, уулзалт, зөвшилцөл өрнүүлж, зөвшилцөлд тулгуурлан хамтын зорилгод хүрэх талбар юм.

Impact

START DATE

December 2018

END DATE

December 2026

STATUS

Ongoing

PROJECT OFFICE

Mongolia

IMPLEMENTING PARTNER

Ministry Of Nature And Environ

DONORS

GOVERNMENT OF MONGOLIA

Global Environment Fund Trustee

UNITED NATIONS DEVELOPMENT PROGRAMME

Unspecified

TOTAL CONTRIBUTIONS

$9,897,260

DELIVERY IN PREVIOUS YEARS

2018$615

2019$885,763

2020$1,129,065

2021$1,366,638

2022$1,442,070

2023$1,130,380

2024$1,057,313

Full Project information