"Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төсөл

 

 

Төслийн ерөнхий мэдээлэл

Үр дүнд суурилсан төсөвлөлт нь үндэсний төсөв боловсруулах үйл явцыг урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй илүү уялдуулахад чиглэсэн дэлхийн улс орнуудын сангийн яамдын хэрэгжүүлэхийг зорьж буй шинэчлэлийн нэгэн чиглэл болоод байгаа билээ.  Энэхүү техник туслалцааны төсөл нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байгаа бөгөөд ингэхдээ үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн аргачлалыг нэвтрүүлэх замаар төсөв, санхүүгийн удирдлагыг хөгжүүлэх, улмаар нийгмийн бүхий л давхарга, ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, ТХЗ-д хүрэхэд шууд хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм. 

Европын Холбооноос санхүүжилттэй тус төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага тус тус хамтран хэрэгжүүлж байна. Төсөл дараах талуудтай хамтран ажилладаг, үүнд: Улсын Их хурал, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний аудитын газар,  иргэний нийгмийн байгууллагууд багтаж байна.

Төслийн зорилго

Техникийн туслалцааны төслийн зорилго нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, хариуцлагатай, эрэлтэд нийцсэн байдлаар хүргэх, мөн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, инститүцийн чадавх бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Энэхүү зорилгод хүрэхийн тулд дараах 2 зорилтуудыг тавьж ажиллаж байна. Үүнд: 

i) Бодлогыг сайжруулах замаар хөдөлмөр эрхлэх чадавх, боломжийг нэмэгдүүлэх 

ii) Хөдөлмөр эрхлэлтийн салбарт үр дүнд чиглэсэн, үр нөлөөтэй, нотолгоонд суурилсан бодлого, төсвийн уялдааг хангах төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах

Хүлээгдэж буй үр дүн

НЭГДҮГЭЭР БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ А. БОДЛОГО, ТӨСВИЙН УЯЛДААГ ХАНГАХ 

A.1 Төсвийн төлөвлөлтийг үр дүнгийн мэдээлэлд үндэслэн стратегич байдлаар боловсруулах (ДХЗХ)

  • ДХЗХ-г шинэчлэх төлөвлөгөө боловсруулна.
  • Үр дүнд суурилсан ДХЗХ-г боловсруулах тогтолцоо бүрдүүлнэ

A.2 Үр дүнд суурилсан төсвийн танилцуулга

  • Төсвийн багц хөтөлбөрүүд бодлого, үр дүнтэй уялдсан байна.
  • Үр дүнд суурилсан төсвийн хяналт шинжилгээ, тайлагналтад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
  • Тогтвортой хөгжлийн зорилго, бодлогыг төсөвт хэрхэн тусгасан талаар Иргэдийн төсөвт оруулна. 

A.3. Нотолгоонд суурилсан төсвийн боловсруулалт 

  • Төсвийн шийдвэрийг мэдээлэл, нотолгоонд үндэслэн гаргадаг байхын тулд салбарын төсвийн зарлага, инститүцийн бүтцэд дүн шинжилгээ хийнэ.
  • Салбарын хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэлийг сайжруулна. 
  • Бодлого хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцоог сайжруулна. 

A.4 Тогтвортой хөгжлийн зорилго, үр дүнд суурилсан төсөв боловсруулахад ся ба салбарын яамдын чадавхыг бэхжүүлэх 

  • Стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
  • Бүсийн сургалт, танилцах аялал зохион байгуулна.
  • Ажлын байранд чадавх бэхжүүлэх сургалт явуулна. 

ХОЁРДУГААР БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ B. ТӨСВИЙН ХЯНАЛТ, ИЛ ТОД БАЙДАЛ 

В.1 Төсвийн хяналтад уих-ын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх 

  • ҮДСТ, Бодлого, төсвийн уялдааг хангахад УИХ-аас тавих хяналтыг сайжруулна. 
  • Үр дүнд суурилсан төсвийг нягталж, хяналт шинжилгээ хийнэ. 
  • Бодлого, төсвийн үр дүнтэй уялдааг хангахад УИХ-аас хяналт тавина. 
  • Төсөвт хяналт тавих УИХ-ын чадавхыг сайжруулна.

В.2 Төсвийн шинжилгээ, гүйцэтгэлд хяналт тавихад инб-ын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх 

  • Салбарын бодлогын шинжилгээг хийнэ. 
  • Төсөвт хяналт шинжилгээ хийх ИНБ-ын чадавхыг сайжруулна. 
  • Төсөвт хяналт-шинжилгээ хийх, хянах чиглэлээр ИНБ, хэвлэл мэдээллийн чадавхыг сайжруулна. 

В.3 Гүйцэтгэлийн аудитыг бэхжүүлж ил тод байдлыг хангах 

  • ТХЗ-ын тэргүүлэх хөтөлбөрүүдэд гүйцэтгэлийн аудит хийнэ.
  • Аудитын Иргэний оролцооны стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 
  • Гүйцэтгэлийн аудит хийх чадавхыг бэхжүүлнэ. 

ГУРАВДУГААР БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ C. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ: ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЧАДВАР, БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ 

С.1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөрүүдийг сайжруулах, харилцан уялдаатай болгох 

  • Хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн зураглал гарган үнэлгээ хийж, тулгамдсан асуудлуудыг тодорхойлно. 
  • Эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээл, орон нутгийн бодлоготой уялдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, үйлчилгээг бий болгоно. 
  • Дэмжих үйлчилгээг үндэсний хөтөлбөрүүд болон  яамдын төсвийн багцад  суулгана. 

C.2 Инновац, гарааны бизнес, бизнес инкубаци, бизнес эрхлэхэд ээлтэй экосистемийг бэхжүүлэх

  • Шинэлэг болон  гарааны бизнесийн санаачилгуудыг дэмжих  нэгдсэн платформыг загварчлан байгуулж, хэрэгцээндээ тохирсон тусгайлсан дэмжлэг авах, мэдлэг мэдээлэл солилцох боломжийг ажил олгогч, ажилтнууд, ажил хайгчдад олгоно [цахимаар болон цахим бусаар].
  • Хандивлагчид / хөгжлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүдэд  цогц үнэлгээ хийж,  зураглал гаргана. 
  • Залуучууд, алслагдсан нутгийн  ажил хайгч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гарааны бизнесийг дэмжинэ. 

С.3 Цалинтай болон хувиараа хөдөлмөр эрхлэх чадавх, ур чадварыг нэмэгдүүлэх 

  • Загварчлах сэтгэлгээг хөгжүүлэх, ухаалаг шийдвэр гаргах зөв дадал-зан төлөв суулгах чиглэлээр заах сургагч багш нар болон энтерпрайзинг боловсролын заах арга зүйг эзэмшүүлэх сургалтын байгууллагын чадавхыг бэхжүүлнэ. 
  • Зайнаас хөдөлмөр эрхлэх, ажил мэргэжлийн зөвлөгөө авах, ур чадварын сургалтад хамрагдах цахим платформыг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг зайнаас хүргэх чадавхыг дээшлүүлэх замаар хүртээмж, хамрах хүрээг сайжруулна. 
  • Ажил олгогчийг дэмжсэн, ажил олгогч ажилтны харилцааг хөгжүүлсэн, ажлын байран дээр дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. 

C.4 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үр дүнтэй сургамж цуглуулах, улмаар бодлогод тусгах зорилгоор туршилтын төслүүд хэрэгжүүлэх 

  • Хөдөө аж ахуйн салбарт (өртгийн сүлжээ) залуучуудыг олноор нь ажиллуулах боломж олгох төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй загварыг илрүүлж, загварлан бүтээж, туршина (үндэсний хөтөлбөрүүдийг газар дээр нь уялдаатай хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор). 
  • Агробизнес эрхлэгчид ХАА-н өртгийн сүлжээнд ахин дэвшихийг дэмжсэн бүтэц, зохион байгуулалтын болон техникийн шинэчлэлийг дэмжинэ. 
  • Үндэсний болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, үндэсний болон олон улсын чанар, аюулгүйн стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүний үндэсний брэндүүд бий болгохыг дэмжинэ. 
  • Агробизнест суурилсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, сорилт бэрхшээлийг тодорхойлж туршина. 
  • Хүнсний бус салбарын (савхи, мяндас) үйлдвэрлэлийн загварчилсан сургалтыг зохиож, туршина. 

ДӨРӨВДҮГЭЭР БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ D. ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ (ОУХБ) 

D.1 Хууль эрх зүйн орчныг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээтэй нийцүүлэх

  • ОУХБ-ын “Хөдөлмөрийн хяналтын тухай” 1947 оны 81 дүгээр конвенц, ОУХБ-ын “Хөдөлмөрийн хяналтын тухай (хөдөө аж ахуй)” 1969 оны 129 дүгээр конвенцыг тус тус соёрхон батлах, ОУХБ-ын суурь конвенцууд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой конвенцуудыг үр дүнтэй нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 
  • Хөдөлмөрийн хяналтын хууль эрх зүйн орчин, үр ашгийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зөвлөмж боловсруулна.
  • Олон улсын хөдөлмөрийн стандартуудыг хэрэгжүүлэх асуудал хариуцсан Дэд хорооноос олон улсын хөдөлмөрийн стандарт болон Монгол Улсын хүлээх үүргийн талаар судалж, хэлэлцүүлэг хийхэд дэмжлэг үзүүлнэ.
  •  Хууль эрх зүйн актууд, тэдгээрийн хэрэгжилтэд судалгаа хийж, хэрэгжилтийн явцад гарсан анхаарах шаардлагатай асуудлыг тодорхойлон, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээтэй нийцүүлэх хэрэгцээ, хөдөлмөр эрхлэлтийг албан ёсны болгох арга замыг боловсруулна.
  • Хөдөлмөрийн суурь зарчим, ажлын байран дах хүний эрх, зохистой хөдөлмөрийн нөхцөл, албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан хөдөлмөрт шилжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн асуудлаар МАОЭНХ болон МҮЭХ-ноос нөлөөлөл, сурталчилгааны ажлыг үр дүнтэй хийхэд дэмжлэг үзүүлнэ. 
  • Мэргэжлийн бүлгүүд, Зохистой хөдөлмөрийн төлөөх Монголын залуучуудын сүлжээ (DWYN)-ний залуучуудад хөдөлмөрлөх эрхийг нь эдлүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг албан ёсны болгох зэрэгт чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ. 

D.2 Хөдөлмөрийн хяналтын байгууллагын чадавхыг бэхжүүлэх замаар хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах 

  • Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах стратеги төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. 
  • Хяналт шалгалтын арга хэмжээг баримт нотолгоонд суурилсан боловсруулахын тулд мэдээлэл (нас, хүйсийн задаргаатай) цуглуулах, дүн шинжилгээ хийх болон түгээн дэлгэрүүлэх өнөөгийн байдалд үнэлгээ хийнэ. 
  • МХЕГ-ын хяналт шалгалтын мэдээллийн системийг сайжруулах, шинэчлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тоо баримт цуглуулж буй өнөөгийн тогтолцоог сайжруулах зөвлөмж боловсруулна.

Төслийн хэрэгжилтийн явц болон боловсруулсан тайлан, гарын авлагатай дараах QR кодыг уншуулж танилцана уу.