"Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" төсөл
Төслийн хураангуй
Төсөл нь Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн олон талт асуудлын хүрээг хамарсан аргачлалыг Монгол улсад анх удаа биологийн олон янз байдлын хамгаалал, газар болон ойн тогтвортой менежментийн шилдэг туршлага, ногоон хөгжлийн шинэлэг арга барилтай хамтатган нэгдмэл байдлаар хэрэгжүүлж байгаа юм. Төслийн зорилго нь бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар Саян, Хангайн уул нурууд, өмнийн Говийн экосистемийн үйлчилгээг сайжруулж, тогтвортой амьжиргааг дэмжиж биологийн олон янз байдлыг хамгаалахад оршино.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эрчимжиж буй цөлжилт, газрын доройтлын асуудал нь үндэсний бүтээмж болон эрх тэгш, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, мөн арвин баялаг биологийн олон янз байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа Монгол орны байгаль орчны гол хүндрэлтэй асуудал юм.
Төслийн баримт бичигт тодорхойлсноор БОЯБ-ын хамгаалал, газар, ойн тогтвортой менежментэд нөлөөлж буй дараах үндсэн саад бэрхшээлүүд байгааг тодорхойлсон. Үүнд: Орон нутгийн түвшинд ногоон хөгжлийг хангахад шаардлагатай бодлого, эрх зүйн орчин, арга, чадавхи дутмаг; Бэлчээр, ойн тогтвортой менежмент болон биологийн олон янз байдлыг хамгаалах тэргүүн туршлагыг орон нутагтаа нэвтрүүлэх орон нутгийн түншүүдийн чадавхи, мэдлэг хангалттай бус; Амьжиргаа болон бэлчээр, ойн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах асуудал хоорондын холбоо уялдаа хангалтгүй; Ногоон хөгжлийн мэдлэгийн менежмент болон хяналт, үнэлгээний систем хангалтгүй зэрэг болно.
Иймээс эдгээр саад бэрхшээлийг арилгахад оролцогч талуудыг татан оролцуулах замаар зорилгодоо хүрэх дараах дөрвөн хүрэх үр дүнг тодорхойлсон.
1) Биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээг хамгаалахад туслах бүтэц, системтэй арга хэрэгсэлтэй болохыг дэмжинэ.
Гол үр дүн нь ногоон хөгжлийн хууль тогтоомж, санхүүгийн механизм сайжирч, биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээг хамгаалах арга хэмжээг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаж, ногоон хөгжлийн чадавхийг нэмэгдүүлэх шинэ арга хэрэгсэл боловронгуй болж, дэлхий дахинд ховордсон болон бэлэг тэмдэг болсон биологийн олон янз байдлыг хамгаалах системчилсэн арга хэмжээ сайжирна.
2) Бэлчээр, ой, биологийн олон янз байдлыг нөхөн сэргээж, тусгай хамгаалалттай газар нутгийг бэхжүүлнэ.
Гол үр дүн нь 300,000 га бэлчээр, 20,00 га сэрүүн бүсийн ой, 25,000 га заган ойн доройтол буурч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 0.94 сая га-р нэмэгдэн бэхжиж, дэлхийд ховордсон болон бэлэг тэмдэг болсон биологийн олон янз байдалд учрах аюул занал буурна.
3) Тогтвортой амьжиргаа нь орон нутгийн ард иргэдэд үр өгөөжөө өгч, биологийн олон янз байдлыг дэмжинэ.
Гол үр дүн нь нутгийн ард иргэдийн бүлэг, нөхөрлөлүүд бэхжиж, илүү тогтвортой амьжиргаа хангагдаж, төр, хувийн хэвшлийн түншлэл бэхжиж, ногоон хөгжлийн хандлагын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлнэ.
4) Мэдлэгийн менежмент, хяналт шинжилгээ, үнэлгээ сайжирч, тогтвортой байдлыг ханган сайжруулна.
Гол үр дүн нь мэдлэгийн менежмент, хяналт-шинжилгээ, үнэлгээ, жендэрийн тэгш байдлыг хангах шинэ, үр дүнтэй механизмууд бий болно.
Төслийн зорилго
Саян, Хангайн уул нурууд болон өмнөд говийн бүс нутагт тогтвортой амьжиргаагаар дамжуулан бэлчээр, ойн нөөцийн доройтлыг бууруулах, биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээг сайжруулах
Хүлээгдэж буй үр дүн
Энэхүү төсөл нь бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар, Саян, Хангайн уулс, өмнийн Говийн эко системийн үйлчилгээг сайжруулах ба тогтвортой амьжиргааг дэмжиж биологийн олон янз байдлыг хамгаална гэсэн хүлээлттэй байна. Тогтвортой амьжиргааг дэмжихийн зэрэгцээ дэлхий дахины ач холбогдол бүхий биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээнд учраад буй аюул заналыг багасгахад чиглэгдсэн ногоон хөгжлийн цоо шинэ аргыг хэрэглэхэд үндэсний болон орон нутгийн шийдвэр гаргагчид, ард иргэд, олон нийт, хувийн салбарыг татан оролцуулдаг экосистемд суурилсан аргыг хэрэглэснээр энэхүү зорилгыг ханган биелүүлэх юм. Түүнчлэн, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичиг, санхүүгийн механизмыг илүү үр ашигтай ашиглаж, ногоон хөгжлийн төлөөх чадавхийг бэхжүүлж, байгалийн нөөцийн оролцоонд тулгуурлаж газар нутагт суурилсан төлөвлөлт, менежементийг хэрэгжүүлсэнээр төслийн зорилтот газар нутагт амьжиргааг илүү тогтворжуулна.