Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг гарын авлага
Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг гарын авлага
April 5, 2024
Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт чухал байр суурь эзэлж буй хэдий ч уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны доройтол, хүний эрхийн зөрчлийг бууруулах зөв зохистой менежментийг хэрэгжүүлэх явдал нь улс орны хэмжээнд тулгамдсан асуудал болж байна. Шийдвэр гаргах явцад төр, бизнес, иргэний нийгэм, орон нутгийн оролцогч талуудын хамтын ажиллагаа, утга учиртай оролцоо, харилцан хариуцлага дутмаг байна. Уул уурхайн бүс нутгуудад компаниуд, нутгийн иргэд, малчид, нутгийн захиргаа хоорондын зөрчил байнга гарсаар байна.
Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын шийдвэр гаргах үйл явцад орон нутгийн оролцогч талуудыг бодитойгоор татан оролцуулах шинэлэг механизм болох нутгийн иргэдэд түшиглэсэн Хамтын Оролцоотой Байгаль Орчны Мониторинг (ХОБОМ) -ийн үйл ажиллагааг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Төв аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Хөвсгөл, Дорнод аймгийн Баяндун, Завхан аймгийн Дөрвөлжин сумдад туршин хэрэгжүүллээ.
Энэхүү гарын авлагыг Байгаль орчны засаглал төслийн хүрээнд 2020-2023 онуудад хэрэгжүүлсэн ХОБОМ-ийн төслүүдийн дөрвөн жилийн туршлага, сургамжид үндэслэн Хил хязгааргүй алхам ТББ-аас шинэчлэн боловсруулав.