“Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах, ажиллуулах” тухай арга зүйн гарын авлага
“Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах, ажиллуулах” тухай арга зүйн гарын авлага
pdf (1.4MB)
Download“Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах, ажиллуулах” тухай арга зүйн гарын авлага
June 21, 2024
Хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй тогтолцоо нь байгууллагын түвшинд маргаан шийдвэрлэх бие даасан бүтэц буюу “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс”-г байгуулан ажиллуулан, шүүхийн өмнөх шатанд маргалдагч талуудыг эвлэрүүлэх замаар тохиролцоонд хүрэх боломжийг бүрдүүлэх явдал юм.
Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэм болон Монгол Улсын нэгдэн орсон ОУХБ-ын конвенцуудын агуулга, үзэл баримтлалыг үндэслэл болгон аж ахуйн нэгж байгууллагуудын түвшинд “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс” байгуулах, үр дүнтэй ажиллуулахад байгууллагын захиргаа, ажилтны төлөөлөл (Үйлдвэрчний эвлэл)-үүд шууд авч хэрэглэх боломжтой хэлбэрээр уг гарын авлагыг Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны Үйлдвэрчний Эвлэл (ҮЭ)-ийн холбооноос Европын холбооны дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй Бизнес ба Хүний эрх төслийн дэмжлэгтэй боловсруулж, бэлтгэв.
Уг гарын авлага нь Засгийн газраас баталсан БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2023-2027)-г хэрэгжүүлэхэд мөн хувь нэмэр оруулах юм.